Posts

Showing posts from April, 2017

Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх

  Ядуу Дорж нэртэй Ядруухан нэгэн эр байжээ Янжин гэдэг эхнэртэйгээ Яйран болсон гэртээ Хэдэн хүүхдийнхээ хамтаар Халуун ам бүлээрээ амьдардаг байв Хамгийн том охин Гэрэл нь Хот газар бараадаж Сургууль соёлд шамдахаар болжээ Их дээд сургуульд суралцаж Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр болжээ Дорж охиноо аваад Догь байрын хувцсаа өмсөөд Доголон ганц мориныхоо мөнгөөр Дорно зүгийг зорин явлаа Улаанбаатарын их чимээнд Унтах нойрноосоо тэд сэрлээ “Маргааш өглөө хоёулаа Мэргэжил юугаа сонгоё Магадтай миний охин Магнайгаа тэнийтэл баярлах биз” гэж Дорж охиндоо хэлээд Дүүгийндээ ирж амарч авлаа Их сургууль авахын төлөөх тэмцэл Энд тэндгүй өрнөөстэй

Б.Энхбат : ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ бэсрэг найраглал

Цацар оройн дээвэр Гималайдаа Цаст алтайн цагаан барс шиг Цадиг түүхт их далбаагаа мандуулсандаа Хөхөмдөг униарын огторгуй өөд Хөөрөн нисэх хүчит шонхор шиг Хүлгийн жолоогоо сансарт залсандаа ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Галт цахиурын монгол олимпд ялж Газрын ногоон дэвжээндээ хөөрөн Гартаа алтан медаль атгасандаа Тугийн хиурандаа цагаан сортой Тагийн оройдоо алтан соёмботой Тусгаар улс тогтносныгоо зарласандаа ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Харцын хүү чин хүслийн манлайд Халуун амь бүлээн цусаа урсган Хатан зориг босоо нөгчсөнд нь огшихдоо Хамгийг зовоохоор ирсэн дайсанд Халуун илдний үзүүр долоолгох шиг Халхын голоос үүрд үлдэн хөөсөндөө ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Мөнхөд гэрэлтэх хайрын ууландаа Мөхөшгүйн сэтгэлээ тангараглан Мохошгүй итгэлээ бүсгүйд бэлэглэсэндээ Долоон бурханы талим шиг ганцхан Дорнодын өргөн талаа бахдан харж Домгийн наран газраас мандан хөөрөхөд нь ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Хөх чонын дуутай сав нутагт Хүчтэй зэвсэгээр эрдэж давхихдаа Хөгөлгөр хангайн үзэсг...

Яруу найрагч Д.Батзул : БУУРАЛ ЭЭЖ (найраглал)

Саарал чонын гүймэгхэн харцанд Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг Сэтгэл итгэл хоёр алдархаар Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор Амссан идээгээ зугаа болгож Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы Араа шүд нь анзаарч үзвэл Агсам эрийн алхаа шиг Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул Тэгээд зогсохгүй бас энэ басганыг Цочимог нарны туяа Цог золбоог нь бөхөөж Цовоо сэргэлэн зангыг нь Цулбуурдан байж авчихаад Хар тогоондоо хүртэл Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм Араг савараа чирсэн Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмг...

Оноосон тавилан

Цэлгэр том ариун цэврийн өрөөний цонхон дор тавьсан хуучин яйжгий сандал дээр ээж нь суучихсан охиноо дүрлийтэл харж байлаа. Шүлт ихтэй хямдхан барааны саван, хлораминтай усанд түлэгдэж зөөлөрсөн гараараа түүний духыг нь илж “Миний муу бондгор охин овоо доо” хэмээн үнсэхээр уруулаа цорвойлгов. Гэвч ээж нь түүнийг үнссэнгүй. Хандаа үнсүүлэх гэж өндөлзсөн ч ээж нь аажим аажмаар холдсоор алга болчихов. “Ээжээ, ээжээ” хэмээн хичнээн дуудсан ч эргэж ч харсангүйд гомдож, бахардан тэр нойрноос сэрлээ. Цаг харвал үүр цайх дөхөж байгаа бололтой. Өчигдөр оройн найр цэнгэл, магтаалын үгсээс түүнд юу ч үлдсэнгүй. Харин ээжийнх нь хэлсэн “овоо доо” гэсэн үг л толгойд нь эргэлдэж эхлэв. Хөөрхий дөө. Миний ээж хүн магтаж, долигонож, хуурамч сайхан үгээр хүний толгой эргүүлж явсан биш. Магтуулж, шагнуулж, бас эрх мэдлийн төлөө зүтгэж байсан биш. Овоо доо гэдэг ганцхан урмын үгнээс өөр сайхан үг мэддэггүй байсан байлгүй дээ” хэмээн бодоход нулимс нүдийг ...

Шуурайн Солонго : ХАМААТАН

ДУР ЗОРГО хэмээх шинэ номынхоо нэг өгүүллэгийг сонирхуулья. Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа. Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ. Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд му...

Сэтгүүлч, зохиолч Шуурайн Солонгоогийн Бага хатан номын Бүжин үр өгүүллэг . . .

Бурхан минь энэ нэг л биш ээ. Манай гэрт хий юм шүглэсэн юм шиг хамаг юм хөдлөөд, идэх уух юмнаас хорогдоод байх боллоо. Хүү бид хоёроос өөр юм энэ гэрт байх ёсгүй гэж өөрийгөө хичнээн тайтгаруулавч нэг л жигтэй юм болоод байна даа. Таван зүсэм талх үлдлээ гэхэд нэг зүсэм нь үгүй болж орхино. Хүүгийн уусан ундааг тэмдэглэн харж орхиод ажилдаа явавч орой ирэхэд дөрвөн хуруу хэртэй дундарсан байна. Тавагны ааруулаа нүдээрээ тоолж тоолж гаравч усанд яваад ирэх зуур хоёр нь ор мөргүй алга болно. Хуушуур хийгээд ширээн дээр зургааг нь орхиод унтахад өглөө дөрөв болчихсон байх учир би сүүлдээ дасаж хоол илүүчлэн зуухны хүхээгэн дээр тавих болов. Өглөө тэр таваг ёс юм шиг хоосон харагдана. Хаяагаар орж ирээд ямар нэг муур л идээд байгаа юм бодож суух болсон ч хөргөгч нээгээд нэг алим аваад хаачихдаг амьтан гэж байх уу. Нэг өдөр хүү цэцэрлэгээсээ ирээд "Миний Сакура алга" гэж аяга хангинатал орилдог байгаа. Японы хүүхэлдэйн киноны тэр охиныг нь хэн ав...

Туулын шугуй

Туулайн гүйдэл шиг салхинд Туулын шугуй найгана Уулын согоо шиг хүүхэнд Хайрын сэтгэл дасна Хээрийн салхинд Туул минь Тахийн зоо шиг бэдэрлэнэ Хайрын хүчинд сэтгэл минь Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ Гүнзгий амьсгаа авмаар Тал шиг бүсгүй юм чи Гүнд нь хангинах дууны Эгшиг нь миний сэтгэл юм Мөнгөн аяга шиг гараас чинь Туулын уснаас амсах юмсан Мөнхийн усыг уусан юм шиг Танхил чамтай амьдрах юмсан Туулайн гүйдэл шиг салхинд Туулын шугуй найгана Уулын согоо шиг хүүхэнд Хайрын сэтгэл дасна

Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би. Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би, Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд, Цасан ширхэг царцаж мөс болох халилд, Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би. Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би, Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би. Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд Миний өвөг дээдсийн морин туурайд наалдсан Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би. Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би, Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд, Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд, Үхэлгүй мөнхийн бэлгэдэ...

Тайтгарахуй

Адгаад яахав дээ Амьдрал болдгоороо л болно Давшлаад яахав дээ Дандаа ийм байхгүй Арган дээр суусан шувуу тэнгэрт дахин жиргэж Алсаас сайхан сураг ирнэ Үймрээд яахав дээ Үнэн гадаа чинь ирнэ Өнгө мөнгө хоёр өөрийгөө элээхийн цагт Өөр юм хүмүүс боддог болно Зүсэрсэн бороо татарч Нороо дээл чинь эгшинэ Зуны гурван сард цэцэг дэлгэрнэ Хар дараад сэрэхэд ээж чинь хажууд байгаа юм шиг Хамаг бүхэн тайван болно Хөдөлж яваа хөсөг Зогсож байж ачаагаа чангалдаг юм Хүний ухаан заавал сайхныг бараадна Ухаан ухаанаа бараадаад Улс олон минь дэгжинэ Эв эеэ цэгцэлж Эх орон минь хөгжинө

Ижий танаа

Ээжээ та хүүдээ гомдодгүй биз дээ Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж Гадаа гэртийн хооронд Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ Гэлээ ч ижий минь та Гарынхаа дэргэд гар Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж Намайг төрүүлээгүй болохоор Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор Урт холын бодол минь Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ Ээжээ та хүүдээ гомдоогүй биз Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү Нэг л өдөр зай чинь ханхайж Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж Бодож чаддаггүйдээ Үрийнхээ нүдэнд их өтөлж Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ Буянтай таныхаа ачийг би Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм aa Гэлээ ч миний намхан ижий та Хүүдээ битгий гомдоорой Хүү чинь уул өргөж таных...

Дөрвөн цаг

Хавар Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар Монголын сайхан оронд жил жил дэлгэр Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр Өвсний соёо ногоороход морь мал ханагар Холхи нар ойртож хасын цас хайлахад Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана. Зун Цагийн сайхан зуны эхэнд Газрын сайхан хангайн нуруунд Хөхөө шувуу урьхнаа донгодох үес Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие ...

"Од" шүлэг

  Холхи газраас гялалзан харагдах өнгөт од Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ? Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу? Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу? Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм. Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу? Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ? Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи? Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна. Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи. Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов. Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ.