Оноосон тавилан
Цэлгэр том ариун цэврийн өрөөний цонхон дор
тавьсан хуучин яйжгий сандал дээр ээж нь суучихсан охиноо дүрлийтэл
харж байлаа. Шүлт ихтэй хямдхан барааны саван, хлораминтай усанд
түлэгдэж зөөлөрсөн гараараа түүний духыг нь илж “Миний муу бондгор
охин овоо доо” хэмээн үнсэхээр уруулаа цорвойлгов. Гэвч ээж нь түүнийг
үнссэнгүй. Хандаа үнсүүлэх гэж өндөлзсөн ч ээж нь аажим аажмаар
холдсоор алга болчихов. “Ээжээ, ээжээ” хэмээн хичнээн дуудсан ч эргэж ч
харсангүйд гомдож, бахардан тэр нойрноос сэрлээ. Цаг харвал үүр цайх
дөхөж байгаа бололтой. Өчигдөр оройн найр цэнгэл, магтаалын үгсээс
түүнд юу ч үлдсэнгүй. Харин ээжийнх нь хэлсэн “овоо доо” гэсэн үг л
толгойд нь эргэлдэж эхлэв. Хөөрхий дөө. Миний ээж хүн магтаж,
долигонож, хуурамч сайхан үгээр хүний толгой эргүүлж явсан биш.
Магтуулж, шагнуулж, бас эрх мэдлийн төлөө зүтгэж байсан биш. Овоо доо
гэдэг ганцхан урмын үгнээс өөр сайхан үг мэддэггүй байсан байлгүй дээ”
хэмээн бодоход нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Хандаа ээжтэйгээ
хоёулханаа амьдардаг байлаа. Ээж нь эмнэлэгт асрагч хийнэ. Хүнд
өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдаж, ОО-ын өрөөний шал зүлгэх
ээжээсээ Хандаа үргэлж ичдэг байж билээ. Ангийнх нь охидууд эцэг
эхийнхээ тухай ярихад Хандаа дуугардаггүй, “Манай ээж эмнэлэгт
ажилладаг” гэхээс өөр юу ч хэлдэггүй байв. Үнэндээ тэр ээжийнхээ ажил
дээр ирэнгүүтээ л сайхан зантай их эмч хүүхний өрөө рүү орчихно. Эмч
нарын яриаг өдөржин чагнаж, хичээлээ давтаж суусаар ээжийгээ ажлаа
дуусгахыг хүлээнэ. Ажил тарсан хойно охин ээжийгээ хувцсаа өмсөөд гарч
ирэхийг хүлээн эмнэлгийн үүдэн дээр зогсож байдаг байлаа. Өдөржин шал
зүлгэж, өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдсан ээжийгээ гарч ирэхэд ч
охин нэг их юм ярихгүй.
-Ээжээ та яагаад асрагч хийдэг юм. Эмч болж чадаагүй юм уу? гэхэд ээж нь
-Яасан. Ээжийнх нь ажил муухай байна уу? гэснээ инээмсэглэнэ. Хандаа
-Муухай. Ёстой муухай ажил. Таны гараас хлорамин үнэртэж байна. Та эмч байсан бол гоё байхгүй юу. Би хэзээ ч тань шиг цэвэрлэгч болохгүй гэвэл ээж нь гомдсон шинжгүй
-Ээжээ та яагаад асрагч хийдэг юм. Эмч болж чадаагүй юм уу? гэхэд ээж нь
-Яасан. Ээжийнх нь ажил муухай байна уу? гэснээ инээмсэглэнэ. Хандаа
-Муухай. Ёстой муухай ажил. Таны гараас хлорамин үнэртэж байна. Та эмч байсан бол гоё байхгүй юу. Би хэзээ ч тань шиг цэвэрлэгч болохгүй гэвэл ээж нь гомдсон шинжгүй
Comments
Post a Comment