Posts

Б.Батцэцэг : Шантрахгүй зүрх

  Ядуу Дорж нэртэй Ядруухан нэгэн эр байжээ Янжин гэдэг эхнэртэйгээ Яйран болсон гэртээ Хэдэн хүүхдийнхээ хамтаар Халуун ам бүлээрээ амьдардаг байв Хамгийн том охин Гэрэл нь Хот газар бараадаж Сургууль соёлд шамдахаар болжээ Их дээд сургуульд суралцаж Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр болжээ Дорж охиноо аваад Догь байрын хувцсаа өмсөөд Доголон ганц мориныхоо мөнгөөр Дорно зүгийг зорин явлаа Улаанбаатарын их чимээнд Унтах нойрноосоо тэд сэрлээ “Маргааш өглөө хоёулаа Мэргэжил юугаа сонгоё Магадтай миний охин Магнайгаа тэнийтэл баярлах биз” гэж Дорж охиндоо хэлээд Дүүгийндээ ирж амарч авлаа Их сургууль авахын төлөөх тэмцэл Энд тэндгүй өрнөөстэй

Б.Энхбат : ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ бэсрэг найраглал

Цацар оройн дээвэр Гималайдаа Цаст алтайн цагаан барс шиг Цадиг түүхт их далбаагаа мандуулсандаа Хөхөмдөг униарын огторгуй өөд Хөөрөн нисэх хүчит шонхор шиг Хүлгийн жолоогоо сансарт залсандаа ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Галт цахиурын монгол олимпд ялж Газрын ногоон дэвжээндээ хөөрөн Гартаа алтан медаль атгасандаа Тугийн хиурандаа цагаан сортой Тагийн оройдоо алтан соёмботой Тусгаар улс тогтносныгоо зарласандаа ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Харцын хүү чин хүслийн манлайд Халуун амь бүлээн цусаа урсган Хатан зориг босоо нөгчсөнд нь огшихдоо Хамгийг зовоохоор ирсэн дайсанд Халуун илдний үзүүр долоолгох шиг Халхын голоос үүрд үлдэн хөөсөндөө ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Мөнхөд гэрэлтэх хайрын ууландаа Мөхөшгүйн сэтгэлээ тангараглан Мохошгүй итгэлээ бүсгүйд бэлэглэсэндээ Долоон бурханы талим шиг ганцхан Дорнодын өргөн талаа бахдан харж Домгийн наран газраас мандан хөөрөхөд нь ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ Хөх чонын дуутай сав нутагт Хүчтэй зэвсэгээр эрдэж давхихдаа Хөгөлгөр хангайн үзэсг...

Яруу найрагч Д.Батзул : БУУРАЛ ЭЭЖ (найраглал)

Саарал чонын гүймэгхэн харцанд Салхинаас бусад нь зугтаж чаддагүй хэлцдэг Сэтгэл итгэл хоёр алдархаар Санааны зоргоор шүүрээд авахад хэцүү гэдэг Хүү нь эхдээ гомдож гэнэ зайлуул Хүслийг нь гүйцээгээгүй гэж тэр юм байлгүй Аав нь охиндоо гоморхож гэнэ зайлуул Аяга тагш юм ардуур урдуур нь дүхүүлээгүй юм байлгүй Авайл энхэртээ харин талархах сэтгэлтэй явдаг гэнэ Аргалын цогонд борогшсон хоормогхон ундаа дүхүүлдэг болохоор тэр юм байлгүй Араггүй биздээ энэ басган чинь ханийн тэнгэр, үрийн заяаг нь залгуулсан нь үнэн болохоор Амссан идээгээ зугаа болгож Амандаа тавиул мал шиг бултагнуулж байгаа энэ басганы Араа шүд нь анзаарч үзвэл Агсам эрийн алхаа шиг Арын энгэрийн модод шиг л болчихсон юм зайлуул Тэгээд зогсохгүй бас энэ басганыг Цочимог нарны туяа Цог золбоог нь бөхөөж Цовоо сэргэлэн зангыг нь Цулбуурдан байж авчихаад Хар тогоондоо хүртэл Халтирч хөл алдсан эмгэн болгочихсон юм Араг савараа чирсэн Амьтны нүдэнд ч торохгүй энэ эмг...

Оноосон тавилан

Цэлгэр том ариун цэврийн өрөөний цонхон дор тавьсан хуучин яйжгий сандал дээр ээж нь суучихсан охиноо дүрлийтэл харж байлаа. Шүлт ихтэй хямдхан барааны саван, хлораминтай усанд түлэгдэж зөөлөрсөн гараараа түүний духыг нь илж “Миний муу бондгор охин овоо доо” хэмээн үнсэхээр уруулаа цорвойлгов. Гэвч ээж нь түүнийг үнссэнгүй. Хандаа үнсүүлэх гэж өндөлзсөн ч ээж нь аажим аажмаар холдсоор алга болчихов. “Ээжээ, ээжээ” хэмээн хичнээн дуудсан ч эргэж ч харсангүйд гомдож, бахардан тэр нойрноос сэрлээ. Цаг харвал үүр цайх дөхөж байгаа бололтой. Өчигдөр оройн найр цэнгэл, магтаалын үгсээс түүнд юу ч үлдсэнгүй. Харин ээжийнх нь хэлсэн “овоо доо” гэсэн үг л толгойд нь эргэлдэж эхлэв. Хөөрхий дөө. Миний ээж хүн магтаж, долигонож, хуурамч сайхан үгээр хүний толгой эргүүлж явсан биш. Магтуулж, шагнуулж, бас эрх мэдлийн төлөө зүтгэж байсан биш. Овоо доо гэдэг ганцхан урмын үгнээс өөр сайхан үг мэддэггүй байсан байлгүй дээ” хэмээн бодоход нулимс нүдийг ...

Шуурайн Солонго : ХАМААТАН

ДУР ЗОРГО хэмээх шинэ номынхоо нэг өгүүллэгийг сонирхуулья. Должидыг ирж яваа хэдэн үүлнээс аргалаа нуун, адсагаар даруулж суутал гэрээс нь гарч ирсэн Түлэнхий Бор, Баажий хоёр гүнгэр гангар хийн шузганд хүрч, цулбуураа шувт татлаа. Мордоод явахдаа "Чадлынхаа хэрээр орчлонг бузарлаж яваад дууслаа даа" гэхийг дуулаад Бие муутай хүнийг ингэж байдаг гэж дотроо өрөвдөнгүй бодсон ч их гэрээс гучаад алхамд бариатай, баруун хаяа нь дордойсон жижиг гэрээ хараад хөмсөг нь буулаа. Тэнд нөхрийнх нь авга ах Аргай хоногоо хүлээн хэвтэж буй юм. Ай ингэж зовж байхаар үхчихээсэй, ямар ч бөх голтой юм гэж харууссаар гэр лүүгээ ороход нөхөр нь зөөтгөхөөр тавьсан том аягатай авгынхаа хоолыг нь аван өндийлөө. Толио сайтай ханийнхаа хөмсгөн дундах хонхорхой болтлоо тодорсон үрчлээг хараад дахин харуусчээ. Хоёрхон жилийн дотор энэ садангаасаа болж, ийнхүү арван насаар оворжуу харагдах гүн зангилаатай болж хоцорчээ. Түүнийг зогсоож, хөмсгийг нь арга ядан илэхэд му...

Сэтгүүлч, зохиолч Шуурайн Солонгоогийн Бага хатан номын Бүжин үр өгүүллэг . . .

Бурхан минь энэ нэг л биш ээ. Манай гэрт хий юм шүглэсэн юм шиг хамаг юм хөдлөөд, идэх уух юмнаас хорогдоод байх боллоо. Хүү бид хоёроос өөр юм энэ гэрт байх ёсгүй гэж өөрийгөө хичнээн тайтгаруулавч нэг л жигтэй юм болоод байна даа. Таван зүсэм талх үлдлээ гэхэд нэг зүсэм нь үгүй болж орхино. Хүүгийн уусан ундааг тэмдэглэн харж орхиод ажилдаа явавч орой ирэхэд дөрвөн хуруу хэртэй дундарсан байна. Тавагны ааруулаа нүдээрээ тоолж тоолж гаравч усанд яваад ирэх зуур хоёр нь ор мөргүй алга болно. Хуушуур хийгээд ширээн дээр зургааг нь орхиод унтахад өглөө дөрөв болчихсон байх учир би сүүлдээ дасаж хоол илүүчлэн зуухны хүхээгэн дээр тавих болов. Өглөө тэр таваг ёс юм шиг хоосон харагдана. Хаяагаар орж ирээд ямар нэг муур л идээд байгаа юм бодож суух болсон ч хөргөгч нээгээд нэг алим аваад хаачихдаг амьтан гэж байх уу. Нэг өдөр хүү цэцэрлэгээсээ ирээд "Миний Сакура алга" гэж аяга хангинатал орилдог байгаа. Японы хүүхэлдэйн киноны тэр охиныг нь хэн ав...

Туулын шугуй

Туулайн гүйдэл шиг салхинд Туулын шугуй найгана Уулын согоо шиг хүүхэнд Хайрын сэтгэл дасна Хээрийн салхинд Туул минь Тахийн зоо шиг бэдэрлэнэ Хайрын хүчинд сэтгэл минь Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ Гүнзгий амьсгаа авмаар Тал шиг бүсгүй юм чи Гүнд нь хангинах дууны Эгшиг нь миний сэтгэл юм Мөнгөн аяга шиг гараас чинь Туулын уснаас амсах юмсан Мөнхийн усыг уусан юм шиг Танхил чамтай амьдрах юмсан Туулайн гүйдэл шиг салхинд Туулын шугуй найгана Уулын согоо шиг хүүхэнд Хайрын сэтгэл дасна